Telegram Group & Telegram Channel
🇷🇺🇲🇳 2024 оны 10-р сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын Налайхын цэргийн нисэх онгоцны буудалд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд тус нисэх онгоцны буудлыг шинэчлэх зориулалттай цэргийн шинэ техникийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Уг техник хэрэгслийг ОХУ-ын Батлан хамгаалах яам, Монгол Улсын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай гэрээний 47 дугаар нэмэлт хэлэлцээрийн хүрээнд үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн байна.

🚛 Шилжүүлж өгсөн техник хэрэгслийн дотор 20 автомашины багтаамжтай парк болон Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг байрлуулах барилга байгууламж, бие бүрэлдэхүүнийг гаднын нөлөөллөөс (дуу чимээ, хүйтэн) тусгаарлан хамгаалах байгууламжийн цогцолбор, Оросоос өмнө өгсөн МиГ-29 сөнөөгч онгоцнуудыг далдлах бөгөөд хамгаалах саравч орж байна. Мөн нисдэг тэрэг болон нисэх онгоцнуудыг нислэгт бэлдэхэд зориулсан хэрэгсэл, эдгээр багаж хэрэгслийн тохиргоог шалгах, хэмжих техникийн лаборатори, нисэхийн инженерийн үйлчилгээг удирдлагын төв, нисэх онгоцны нислэгийг хянан хангах байр, 11 цахилгаан дэд станц, нисэх онгоцны буудлын цахилгаан сүлжээг шинэчлэх цахилгаан тоног төхөөрөмж, осол буюу ослын буулт хийх үед нисгэгчдийг аврах хэрэгсэл, түүнчлэн эрэн хайх, аврах ажиллагааг хангах тээврийн хэрэгсэл багтаж байгаа юм.

Эдгээр техник, тоног төхөөрөмжийг #ОХУ-ын «Качество» («Чанар») шинжлэх ухаан, техникийн төв» компанид үйлдвэрлэсэн. Түүний төлөөлөгч Сергей Борисович Макеев хүлээлгэн өгөх ёслолын үеэр үг хэлэхдээ, Оросын талаас шилжүүлсэн бүтээгдэхүүний чанар өндөр байгааг онцлон тэмдэглэсэн монгол нөхөддөө талархал илэрхийлээд, энэ нь үйлдвэрлэгч компани өөрийн нэрээ зүгээр ч нэг аваагүй гэдгээ батлан харууллаа гэв.

“Манай ажилтнууд Налайхын нисэх онгоцны буудалд Монголын цэргийн албан хаагчдыг ая тухтай албаа хаах нөхцөлийг бүрдүүлэхийг их хичээсэн юм. Цаашид нисэх онгоцны буудлыг шинэчлэх манай хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж найдаж байна” гэж тэр хэллээ.

Монголын талаас цэргийн техникийг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Төрөөгийн Ганбат хүлээж авахдаа хэлсэн үгэндээ:

🗣️ «Өнөөдөр манай улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хувьд түүхэнд орохуйц тэмдэглүүштэй үйл явдал болж байна. Учир нь 1993 оноос хойш Налайхын цэргийн нисэх онгоцны буудлаас манай цэргийн онгоцнууд хөөрөөгүй юм. Гучаад жилийн түүхэнд бид нар эндээс нислэг хийж чадаагүй байдаг. Оросын Холбооны Улс, Монгол Улсын Батлан хамгаалах яамд хоорондын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд нэмэлтээр баримт бичгүүд байгуулагдаж, энэ нисэх онгоцны буудлыг шинэчилж, үйл ажиллагаа явуулдаг нисэх онгоцны буудал болгохоор хамтран ажиллаж байгаа юм. Сүүлийн хоёр жилийн туршид дөрвөн нэмэлт хэлэлцээр байгуулж, Оросын Холбооны Улсаас нийт 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нисэх онгоцны буудалд шаардлагатай техник хэрэгслийг нийлүүлж, нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай барилга байгууламж барьж өгч байгаа юм. Бүх барилга байгууламжууд, техник, тоног төхөөрөмжүүд чанарын өндөр стандартын түвшинд хийгээд нийлүүлж байгаад Агаарын цэргийн командлагчийн хувиар талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Энэ удаагийн 47 дахь нэмэлт хэлэлцээр байгуулахад биечлэн оролцсон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Цэргийн болон агаарын цэргийн атташе хошууч генерал П.В.Петрунинд мөн талархал илэрхийлье. Бид Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг нээж байна. Бид мөдхөн энэ нисэх онгоцны буудлаас дуунаас хурдан онгоцнуудаар нислэг үйлдэж, улсынхаа нийслэл Улаанбаатар хотын аюулгүй байдлыг бүрэн хангахад туйлын ойрхон болоод байна гэдгийг тэмдэглэмээр байна» гэжээ.

💯 2025 оны 5-р сарын 25-нд тохиох Монгол Улсын Агаарын цэргийн хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр уг арга хэмжээ болж байгаа нь онцлогтой юм. Энэхүү тэмдэглэлт өдрийг угтаж Налайхын нисэх онгоцны буудал цэргийн нисгэгчид, агаарын довтолгооноос хамгаалах цэргүүд болон нисэх онгоцны буудлын техник, агаарын навигацийн мэргэжилтнүүдийн эргэн ирж, ажилдаа орох газар болж байгаа нь таатай байна.
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3

group-telegram.com/Russian_Embassy_Mongolia/2739
Create:
Last Update:

BY Посольство России в Монголии

Share with your friend now:
group-telegram.com/Russian_Embassy_Mongolia/2739

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

Soloviev also promoted the channel in a post he shared on his own Telegram, which has 580,000 followers. The post recommended his viewers subscribe to "War on Fakes" in a time of fake news. "The inflation fire was already hot and now with war-driven inflation added to the mix, it will grow even hotter, setting off a scramble by the world’s central banks to pull back their stimulus earlier than expected," Chris Rupkey, chief economist at FWDBONDS, wrote in an email. "A spike in inflation rates has preceded economic recessions historically and this time prices have soared to levels that once again pose a threat to growth." Just days after Russia invaded Ukraine, Durov wrote that Telegram was "increasingly becoming a source of unverified information," and he worried about the app being used to "incite ethnic hatred." Andrey, a Russian entrepreneur living in Brazil who, fearing retaliation, asked that NPR not use his last name, said Telegram has become one of the few places Russians can access independent news about the war. "We're seeing really dramatic moves, and it's all really tied to Ukraine right now, and in a secondary way, in terms of interest rates," Octavio Marenzi, CEO of Opimas, told Yahoo Finance Live on Thursday. "This war in Ukraine is going to give the Fed the ammunition, the cover that it needs, to not raise interest rates too quickly. And I think Jay Powell is a very tepid sort of inflation fighter and he's not going to do as much as he needs to do to get that under control. And this seems like an excuse to kick the can further down the road still and not do too much too soon."
from no

Telegram Посольство России в Монголии
FROM American