group-telegram.com/Russian_Embassy_Mongolia/2739
Last Update:
🇷🇺🇲🇳 2024 оны 10-р сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын Налайхын цэргийн нисэх онгоцны буудалд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд тус нисэх онгоцны буудлыг шинэчлэх зориулалттай цэргийн шинэ техникийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Уг техник хэрэгслийг ОХУ-ын Батлан хамгаалах яам, Монгол Улсын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай гэрээний 47 дугаар нэмэлт хэлэлцээрийн хүрээнд үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн байна.
🚛 Шилжүүлж өгсөн техник хэрэгслийн дотор 20 автомашины багтаамжтай парк болон Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг байрлуулах барилга байгууламж, бие бүрэлдэхүүнийг гаднын нөлөөллөөс (дуу чимээ, хүйтэн) тусгаарлан хамгаалах байгууламжийн цогцолбор, Оросоос өмнө өгсөн МиГ-29 сөнөөгч онгоцнуудыг далдлах бөгөөд хамгаалах саравч орж байна. Мөн нисдэг тэрэг болон нисэх онгоцнуудыг нислэгт бэлдэхэд зориулсан хэрэгсэл, эдгээр багаж хэрэгслийн тохиргоог шалгах, хэмжих техникийн лаборатори, нисэхийн инженерийн үйлчилгээг удирдлагын төв, нисэх онгоцны нислэгийг хянан хангах байр, 11 цахилгаан дэд станц, нисэх онгоцны буудлын цахилгаан сүлжээг шинэчлэх цахилгаан тоног төхөөрөмж, осол буюу ослын буулт хийх үед нисгэгчдийг аврах хэрэгсэл, түүнчлэн эрэн хайх, аврах ажиллагааг хангах тээврийн хэрэгсэл багтаж байгаа юм.
Эдгээр техник, тоног төхөөрөмжийг #ОХУ-ын «Качество» («Чанар») шинжлэх ухаан, техникийн төв» компанид үйлдвэрлэсэн. Түүний төлөөлөгч Сергей Борисович Макеев хүлээлгэн өгөх ёслолын үеэр үг хэлэхдээ, Оросын талаас шилжүүлсэн бүтээгдэхүүний чанар өндөр байгааг онцлон тэмдэглэсэн монгол нөхөддөө талархал илэрхийлээд, энэ нь үйлдвэрлэгч компани өөрийн нэрээ зүгээр ч нэг аваагүй гэдгээ батлан харууллаа гэв.
“Манай ажилтнууд Налайхын нисэх онгоцны буудалд Монголын цэргийн албан хаагчдыг ая тухтай албаа хаах нөхцөлийг бүрдүүлэхийг их хичээсэн юм. Цаашид нисэх онгоцны буудлыг шинэчлэх манай хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж найдаж байна” гэж тэр хэллээ.
Монголын талаас цэргийн техникийг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Төрөөгийн Ганбат хүлээж авахдаа хэлсэн үгэндээ:
💯 2025 оны 5-р сарын 25-нд тохиох Монгол Улсын Агаарын цэргийн хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр уг арга хэмжээ болж байгаа нь онцлогтой юм. Энэхүү тэмдэглэлт өдрийг угтаж Налайхын нисэх онгоцны буудал цэргийн нисгэгчид, агаарын довтолгооноос хамгаалах цэргүүд болон нисэх онгоцны буудлын техник, агаарын навигацийн мэргэжилтнүүдийн эргэн ирж, ажилдаа орох газар болж байгаа нь таатай байна.